Си Жиньпинтэй уулзалт хийж магадгүй гэж Д.Трамп мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-01 10:13:55

ВАШИНГТОН. /ТАСС/. БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй удахгүй хоёр дахь удаагийн хувийн уулзалт хийж магадгүй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Энэ тухай тэрбээр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэг Цагаан ордонд хүлээн авч уулзах үеэрээ мэдэгдсэн байна.


“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Д.Трамп ойрын хугацаанд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийгээд зогсохгүй БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзах бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.


Өнгөрсөн 12 дугаар сарын эхээр Аргентинд болсон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Трамп, Си Жиньпин нар АНУ болон БНХАУ-ын хооронд худалдааны хэлэлцээр байгуулахад чиглэсэн алхмуудыг гурван сарын дотор авч хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ. Нэгдүгээр сарын 1-нээс Хятадын 200 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг 10-25 хувиар нэмэгдүүлэхгүй байхыг Д.Трамп зөвшөөрсөн юм.


Гэвч худалдааны хэлэлцээр байгуулахаар тохиролцсон энэхүү 3 сарын хугацаа нь ирэх 3 дугаар сарын 1-нд дуусна. Энэ хугацаанд багтаж талууд тохиролцоонд хүрч чадахгүй бол татварыг нэмэгдүүлэх юм. 

Холбоотой мэдээ