“Brexit”-ийн хэлэлцээрийг дахин харахгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-31 15:17:38

МОСКВА. /АиФ/. Brexit”-ийн нөхцөлүүдийн талаархи хэлэлцээрийг Европын Холбоо дахин харахгүй хэмээн Европын Зөвлөлийн тэргүүн Дональд Туск мэдэгджээ.


“Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйд илгээх миний захидал тодорхой. Европын Холбооны байр суурь ойлгомжтой бөгөөд тууштай. “Brexit-ийн хэлэлцээрийг дахин харахгүй. Их Британийн эрх баригчид чухам юу хүсээд байгааг ЕХ-ны эрх баригчид одоог хүртэл ойлгохгүй байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Их Британи улс ЕХ-ын бүрэлдэхүүнээс ирэх 3 дугаар сарын 29-нд гарах ёстой. Их Британийн Засгийн газар болон парламент “Brexit”-ийн асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй бол гэрээгүйгээр ЕХ-ны бүрэлдэхүүнэс гарах эсвэл “Brexit”-ийн хугацааг хойшлуулж магадгүй болоод байгаа юм. 

Холбоотой мэдээ