Колумбийн гэрэл зурагчин Венесуэлд алга болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-31 11:51:31

МАДРИД. /РИА Новости/. Испанийн “Efe” агентлагт ажилладаг Колумбийн гэрэл зурагчин Каракас хотод алга болсон тухай “Efe” агентлаг мэдээлсэн байна. Гэрэл зурагчныг баривчлан саатуулсан байж магадгүй байгаа тухай Венесуэлийн Үндэсний хэвлэлийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл мэдэгджээ. 


Гэрэл зурагчинг 11 цагийн үед Каракас хотын Альтамир талбайгаас авч явсан тухай Үйлдвэрчний эвлэл “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Түүнтэй одоо хүртэл холбоо барьж чадаагүй аж. 


Францын “TF1” телевизийн “Quotidien” хөтөлбөрийг явуулдаг хоёр сэтгүүлч баривчлагдан саатуулагдсан тухай өмнө нь мэдээлжээ. Түүнчлэн өнгөрсөн мягмар гарагт Чилийн Үндэсний телевизийн сэтгүүлч Родриго Переса, оператор Гонсало Бараона нарыг Каракас хотын "Мирафлорес" ордны ойролцоогоос баривчилжээ. Тэднийг визийн горим, аюулгүй байдлын хэм хэмжээг зөрчсөн хэмээн үзэж ирэх лхагва гарагт Венесуэлээс албадан гаргасан байна.


Гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнууд Венесуэл рүү нэвтрэхийн өмнө консулын газруудаас гаргасан дүрэм журмуудыг заавал дагаж мөрдөх хэрэгтэй хэмээн Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ