Цэргийхэнтэй нууц уулзалт хийсэн тухайгаа Гуайдо мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-31 16:05:41

МОСКВА. /INTERFAX/Өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарласан Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо армийн төлөөлөгчидтэй нууц уулзалт хийсэн тухайгаа мэдэгджээ.


“Цэргийн албан хаагчид хийгээд аюулгүй байдлын хүчний ажилтнуудтай бид нууц уулзалт хийсэн. Гэм буруугүй хүмүүст өршөөл үзүүлэхийг санал болгосон. Цэргүүд Мадурогийн дэмжлэгийг авахаас татгалзах нь Засгийн газарт шилжилт хийхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ