Адууны хачигт халдвар өвчин гарчээ
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн зарим малчин өрхийн адуун сүрэгт хачигт халдвар өвчин илэрчээ. Өнгөрсөн оны 11-р сараас тархаж эхэлсэн адууны өвчин одоогоор таван сумын 10 багийн нутаг дэвсгэрийг хамарсан гэж эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, Баянтүмэн, Булган, Хэрлэн, Матад, Чойбалсан сумын 40 малчин өрхийн 150 гаруй адуу өвчилжээ.
2315 өдөр