Өвөрбайгалийн хязгаарт үнэ төлбөргүй суралцах залуусыг бүртгэж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-08-07 16:01:00

Дорнод/МОНЦАМЭ/.Монгол Улсын Дорнод аймаг, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Дорнод аймгийн 10 оюутныг Өвөрбайгалийн хязгаарт үнэ төлбөргүй суралцуулахаар болжээ.

Базара Ринчиногийн нэрэмжит Агын багшийн коллежид хөгжмийн багш, найруулагч, бүжгийн нэмэлт боловсролын багшаар, М.И.Агошковагийн нэрэмжит Өвөрбайгалийн уул уурхайн коллежид маркшейдерийн уул уурхайн техник, ашигт малтмал баяжуулалтын техник, ахлах техникээр, Могойтын Газар тариалан, аж үйлдвэрийн коллежид мал эмнэлгийн бага эмчээр, Читийн Багшийн коллежид сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэх, Читийн Бизнес, технологийн нарийн мэргэжлийн техникумд барилга байгууламжийг барих болон ашиглах техникч, орон сууцны барилгын менежмент, ашиглалт, засвар үйлчилгээний техникчээр суралцах боломжтой. 

Суралцах хүсэлтэй оюутнуудыг наймдугаар сарын 9-ныг дуустал тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт бүртгэнэ. 

Холбоотой мэдээ