Олон улсын эрдэм шинжилгээний хурал Халхголд болно

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-08-07 12:41:55

Дорнод/МОНЦАМЭ/.Халхголын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал наймдугаар сарын 14-нөөс 16-нд дайны ул мөр үлдсэн, түүхэн газар Халхголд болно.Эрдэм шинжилгээний хуралд оролцох хүмүүс 12-нд Халхгол суманд очиж 13-нд дайны үеийн түүхэн газруудтай танилцсаны дараа эрдэм шинжилгээний хурал албан ёсоор эхлэх аж. Мөн тухайн оролцогчийн эрдэм шинжилгээний өгүүллийн сэдэвтэй уялдуулан илтгэлийг хэлэлцүүлэх газар орныг нь сонгон тун сонирхолтой байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрдэм шинжилгээний хуралд Монгол, Орос, Япон, Хятад улсын 40 гаруй эрдэмтэн судлаачид оролцоно гэсэн урьдчилсан тоо гараад байна. Хурлыг Халхголын музей, Дорнод аймгийн ЗДТГ, Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэн хамтран зохион байгуулна.

Холбоотой мэдээ