Ажил хайгч иргэдэд зориулсан “Цахим бирж”-тэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-08-07 13:04:28

Дорнод/МОНЦАМЭ/. Дорнод аймаг ажил хайгч иргэдэд зориулсан “Цахим бирж”-ийг хөл хөдөлгөөн ихтэй үйлчилгээний газруудад суурилуулаад байна.

Ингэснээр ажил хайж буй иргэд заавал Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт очих очихгүйгээр мэдээллээ авах боломжтой юм. 

Тус аймаг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ажлын байрны талаарх бүх талын  мэдээллийг багтаасан зургаан ширхэг “Цахим бирж”-ийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүлээлгэн өгсөн аж. Одоогийн байдлаар “Шүр” зах, “Хэрлэн Номин” үйлчилгээний төвд суурилуулсан төдийгүй хүн ам их суурьшсан Баян-Уул, Дашбалбар, Халхгол суманд байршуулахаар төлөвлөжээ. 

“Цахим бирж” нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын www.limis.gov.mn, www.jobnet.mn нэгдсэн системд холбогдсон юм.  

Холбоотой мэдээ