Дайны үеийн авто машиныг сэргээн засварлах уралдаан зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-07-18 10:37:20

Дорнод/МОНЦАМЭ/. Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан дайны үеийн автомашин, техник хэрэгслийг сэргээн засварлах уралдаан зарлав.

Уралдаан ирэх наймдугаар сарын 21-нд Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо Монгол дайчдын хөшөөний талбайд болно. 

Дайны үед ашиглаж байсан авто машин, техник хэрэгслийг сэргээн засварлаж, хойч үеийнхэндээ таниулах, ойн хүндэтгэлийн жагсаалд оруулах, техникийн үзэсгэлэн гаргах зорилгоор зарласан уг уралдаанд авто машин сонирхогч иргэд болон тус аймагт үйл ажиллагаа явуулж буй авто засварын газрууд оролцох боломжтой.

Уралдаанд 1924-1960 оны техникүүдийг оролцуулж, авто машины үйлдвэрийн ерөнхий байдлыг өөрчлөгдөөгүй байдал, өнгө үзэмжийг харгалзаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахуйц, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, авто машинд нэмэлт тоноглол хийсэн байдал зэргийг харгалзаж шилгүүдийг шалгаруулах аж. 

Холбоотой мэдээ