erdenebat@montsame.mn
2025-05-10 11:59:32
Хууль зүйн байнгын хорооны хоёр өөр шийдвэр
АТГ-ын даргаар Д.Даваа-Очир, дэд даргаар Ж. Батсайхан нарыг  томилуулахаар анх 2018 оны 5 дугаар сарын 3-нд Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлж байсан билээ. Тухайн үед www.president.mn (2018 оны 4 дүгээр сар) цахим хуудсаар явуулсан нээлттэй санал асуулгад  зургаан мянга 405 иргэн оролцсон. Харин АТГ-ын даргад 179 хүн, дэд даргад 317 хүний нэрийг иргэд  дэвшүүлсэн байдаг.  Тэднээс Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нар олонхын санал авч Ерөнхийлөгч нэрийг нь УИХ-д өргөн мэдүүлсэн юм билээ. Эдгээр нэр дэвшигчийг тухайн үед хэлэлцэх болоход парламентад АТГ-ын дарга Х.Энхжаргал (2016 оны 7 дугаар сарын 8-нд томилогдсон)-ын бүрэн эрх дууссан эсэх талаар маргаан өрнөсөн юм. АТГ-ын дарга Н.Ганболд 2011 оны 11 дүгээр сарын 17-нд зургаан жилээр томилогдоод 2016 оны 4 дүгээр сарын 12–нд чөлөөлөгдсөн. Ийм учраас Х.Энхжаргалын бүрэн эрх Н.Ганболдын томилогдсон  өдрөөс эхлэн тоологдоно. Энэ хоёр даргын  хугацаа нэг зэрэг 2017 оны 11 дүгээр сарын 17-нд дууссан гэдэг тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас хийж байсан юм.  
2199 өдөр
Арилжааны банкны орлого зээлийн чанар
Арилжааны банкны шаардлага өндөр, барьцаа хөрөнгө  найдвартай борлогддог болохоор энэ салбар бусад салбарыг бодвол хамгийн түрүүнд хөл дээрээ босчээ. Банк хөл дээрээ босохтой зэрэгцээд аж ахуйн нэгж, иргэд (зээлдэгчид) хөл алдаж байгаа гэнэ.  Аж ахуйн нэгж, иргэд хөл алдах нь чанаргүй зээлийн хувь хэмжээ өсгөх гол шалтгаан болдог. Ийм учраас банк өөрийгөө аврахын тул (чанаргүй зээлийн хэмжээг бууруулах)-д зээлийн хүүг буруулах хэрэгтэй болсон гэж бизнесийн байгууллагын төлөөллүүд хэлж байна. Аж ахуйн нэгжүүд үүдээ барьж, иргэд төлбөр ( банкны зээл төлөх)-ийн чадваргүй  болох нь хувь хүн, аж ахуйн нэгжтэй холбоотой мэт боловч үр дүн нь банкнаас гарсан зээл эргэж төлөгдөхгүй байх нөхцөл бүрдүүлнэ. Нөхцөл байдал ингэж буруу  эргэвэл арилжааны банк олноороо данпуурах магадлал өндөр болгох гэнэ. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа 14 арилжааны банк толгой дараалан дампуурбал улсын санхүү, хөрөнгийн зах зээл нурна. Энэ байр сууринаас авч үзвэл арилжааны банкнууд  зээлийнхээ хүүг одоо бууруулах хэрэгтэй болсон  бус уу. Гэхдээ  арилжааны банкнууд хүүгээ буруулах нь бусдын сайн сайханы төлөө хийж байгаа зүйл биш. Харин өөрийнхөө хөгжил дэвшлийн төлөө хийж байгаа анхны алхам болох гэнэ.
2208 өдөр
Хөрөнгө орлогын мэдүүлэг ба олон нийтийн хяналт
Аль ч шатны төрийн албан хаагч хөрөнгө орлогоо АТГ-т үнэн зөв мэдүүлэх нь хуулиар хэлээсэн үүрэг нь. Хэрэв хөрөнгөө дутуу, буруу мэдүүлсэн байх аваас түүнийг хууль хяналтын байгууллага шалгах нөхцөл болно. ХОМ-ээ буруу өгснөөсөө болоод шалгуулах төрийн албан хаагч өнгөрсөн хугацаанд цөөн боловч гарчээ. Ёс суртахууны хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцорч, улмаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хүмүүс ч мэр сэр бий. Тэднээс тоймлон авч үзвэл С.Баярцогт (2013 он)  ХОМ-тээ  алдаа гаргасан тул тухайн үед хашиж байсан УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөж сул гишүүн болсон.  Харин 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа тэрбээр сул иргэн болсон байдаг. Одоо түүнийг АТГ шалгаж байгаа. Саяхан яллагдагчаар татсан тухай мэдээлэл цацагдаж байна билээ.  Ийм болохоор ХОМ-т хөнгөмсөг хандаж болохгүй.
2220 өдөр
Татварын хуулийн танд ашигтай заалтууд
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд: Гадагшаа шилжүүлэх орлогын суутгалыг 15 хувь (20 хувь байсан)  болгон бууруулсан. Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод суутгадаг татварыг тав болгон (20 хувь байсан) бууруулжээ. Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг татварыг тав болгосон (10 хувь байсан) байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд: Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө Оршин суугч этгээдийн татвар15 хувь болон (20 хувь байсан) буурчээ. Түүнийг дагаад хүүгийн орлого нь 10 хувь болох гэнэ. Орон сууцны татварын хөнгөлөлтийг зургаан сая (3 сая байсан)  төгрөг болгон өсгөжээ. Энэ бол татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжид  боломж олгож байгаа  заалтууд гэж эрх бүхий  албан тушаалтнууд тайлбарлаж байна.
2224 өдөр
Ноолуур ченжийн гараас биржийн тогтолцоо руу
ХААБ хэмээх төрийн өмчийн компанитай болсоноор ямааны ноолуур (хонь тэмээний ноос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн) ченжийн гараас мултарч биржийн тогтолцоонд шилжиж байна гэж үзэж болохоор болжээ. Ноолуурын өнгөрсөн жил хүрсэн өндөр үнэ, өсч тогтоворжих болов уу гэсэн хүлээлт бий болжээ. Тус бирж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумдын Засаг даргын Тамгийн газартай хамтран ноолуурын төвлөрсөн худалдаа зохион байгуулжээ. Төвлөрсөн худалдаа ингэж  зохион байгуулсан нь малчид, хоршоодыг арилжаанд шууд оролцуулах зорилт тавьсан аж. Энэ зорилтоо биелэн 20 гаруй тонн ноолуурыг 133-138 мянган төгрөгөөр борлуулсан байна. Ноолуурын арилжааны хамгийн идэвхтэй үе нь өнгөрсөн сарын 20-оос долдугаар сарын 20 хүртэл байдаг. Үнэ хэвээрээ хадгалагдаж биржийн арилжаанд оролцох малчид, хоршооны үйл ажиллагаа эрчимжих биз ээ.
2231 өдөр
Шүүгчийн засаглалаар солигдсон шүүх засаглал
Ял эдэлж байгаа Б. Содномдаржаа, Т. Чимгээ нарыг сэжиглэн шалгах явцдаа хорих ангийн камерт дарамталсан, бусдаар дарамтлуулсан 660 хоногийн бичлэгээс эхний өдрүүдийнхийг нь ТЕГ түүвэрлэн авч УИХ-ын гишүүдэд хуулийн төслийг хэлэлцэх явцад хуралдааныг завсарлуулан тусгай бэлтгэсэн танхимд үзүүлэв. Энэ бол баримтыг улс төрчид үзэж байгаа болохоос мэргэжлийн байгууллага шинжээчийн хийсэн үнэлэл дүгнэлт биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Сэжигтнийг эрүүдэн шүүсэн  дээрх үйлдэлд нийслэлийн прокурор эрүүгийн хэрэг үүсгээд АТГ шалгаж байгаа юм билээ. Түүнийг шалгаж үнэн мөнийг тогтооход хургацаа орно. Бас дээр нь улс төр нэмэгдэх биз. Аль болох улс төрөөс ангид эрүүгийн хэргийг шалгах хэрэгтэй гэж хууль сахиулагчид ярьдаг. Гэвч улс төрчийг 1998 онд егүүтгэсэн энэ хэрэг улс төрөөс ангид шалгагдах боломж бараг байхгүй болов бололтой. Гэвч шалгаж үнэн зөвийг нь тогтоох эрэлт, хэрэгцээ шаардлага нийгэмд байна.
2234 өдөр
Хэрэглээний зээлийн дээд хязгаарыг орлогын 60 хувиар тогтоожээ
МБХ бодлогын хүүг 2018 оны 11дүгээр сарын 27 ны өдрийн ээлжит бус хуралдаанаар 11 хувь байхаар  тогтоосон юм. Түүнээс хойш дээрх хүү хэвээр хадгалагдаж байгаа нь энэ. Тухайн үед бодлогын хүүг 10 байсныг 11 хувь болгон өсгөсөн шалтгаанаа “ төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалж, макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хамгаалах хүрээнд бодлогын хүүг нэг нэгжээр нэмэгдүүлэх нь зөв” гэж хорооны гишүүд 100 хувь дэмжсэн хэмээн тайлбарласан байв. Түүнээс хойш бодлогын хүүг өөрчлөх тодорхой шалтгаан макро эдийн засгийн түвшинд өнгөрсөн (дөрвөн сарын) хугацаанд гараагүй гэж үзсэн тул энэ оны эхний хуралдаанаар тус хорооны гишүүд бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийджээ. МБХ ээлжит хуралдаан жилд дөрвөн  удаа зарлан хуралдуулж, бодлогын хүүг өөрчлөх эсэх талаар хэлэлцэн  шийдвэрэх хуулиар хүлээсэн үүрэгтэй.
2238 өдөр
УИХ-ын 2020 оны сонгуулийн өнгийг 42 дугаар тойргийн нөхөн сонгууль тодорхойлно
УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших С. Мөнхцэцэг болон бусад төрийн албан хаагч СЕХ-оос нөхөн сонгууль зарласан 2019 оны хоёрдугаар сарын 12-17 хооронд төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байх ёстой.  Төрийн албан хаагч С. Мөнхцэцэг Цэцийн дунд суудлын хуралдаанд " нөхөн сонгуульд нэр дэвшинэ" гэх утгатай үг хэлсэн байдаг. Түүнийгээ хэрэгжүүлэх үүднээс ажлаасаа  чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байгаа биз. Харин түүний ажлаас чөлөөлөгдөх хугацаа хараахан болоогүй (2019 оны тавдугаар сарын 24-өөс өмнө) байна. Түүний хувьд 2016 онд Хэнтий аймгийн ИТХ-д нэр дэвшин сонгогдсон МАН-аас нэр дэвших үү, бие дааж нэр дэвших үү гэсэн сонголтын өмнө зогсож байгаа болов уу.  С. Мөнхцэцэг өөртөө болон бусад төрийн албан хаачдад нөхөн сонгуулиар улс төрд хөл тавих боломж олголоо. Түүний бий болгосон энэ боломжийг хэдэн төрийн албан хаагч ашиглах нь одоогоор тодорхойгүй байна. Нөхөн сонгуульд орох улс төрийн нам (тавдугаар сарын 1 гэхэд)-ууд СЕХ хүсэлт гаргана. Улмаар тавдугаар сарын 24-28 хооронд нэр дэвшигчээ тодруулж материалыг нь СЕХ-д ирүүлнэ. Түүнээс хойш гурав хоног (зургаадугаар сарын -02)-ийн дараа бие даан нэр дэвшигчид тус хороон (тухайн тойргийн сонгогчдоос өөрийг нь дэмжсэн 801 хүний нэр РД гарын үсэгтэй)-д материалаа ирүүлнэ.
2243 өдөр
Онцгой дэглэм
“Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ” гэж үг бий. Түүн лүгээ нэгэн адил 49 хувийг худалдан авах ажиллагаа анхнаасаа хуулийн хүрээнд яваагүй юм билээ. Энэ нь хувьчилж авсан тэдний алдаа биш. Харин Ч. Сайханбилигийн тэргүүлж байсан Засгийн газрын гаргасан процедурийн алдаа гэж мэргэжилтнүүд хэлдэг. Нэг үгээр хэлбэл УИХ-аас шийдвэр гаргуулах ёстой байжээ. Гэвч  Засгийн газар бие дааж шийдсэн байна. Энэ талаар УИХ 2017 онд 23 тогтоол гаргаасан. Тэрхүү тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж “Монголын зэс” корпораци Цэцэд хандсан байдаг. Цэцээс Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн юм. Үндсэн хуулийн хүрээн дэх шийдвэрийн төгсгөл ийм байхад,  Захиргааны хэргийн шүүх корпорацийн  гомдлоор дээрх асуудлыг хүлээн авч өөрөөр шийдвэрлэсэн байна (Засгийн газрыг унагасан). Эрдэнэт үйлдвэрийн бие дааж шийдвэр гаргах боломж хуулийн хүрээн дэх хоёр өөр шийдвэрийн дунд одоогоор  хязгаарлагдмал болжээ. 
2256 өдөр
Савнаасаа хальсан сангуудын мөнгө
Боловсорлын сан гэж нэг ёроолгүй сав байдаг юм байна. Ёстой ичиж үхмээр... Тэнд 74 мянган мэргэжлийн депилом барьцаанд байгаа. Тус сангаас 52 сая ам. доллар зээлүүлжээ. Зээлүүлэх бол нэг хэрэг,  түүнийг эргүүлж төлөх ёстой. Эргэн төлөлт тус санд  тэг гэж хэлж болно. Зээлээ төлөөгүй эрхэмүүдийн ангилал зэрэглэлийг авч үзвэл “шударга үнэн”-ий дуу хоолой болж яваа энэ цагийн улстөрчид, түүний үр сад, бүр давраад тэдний цүнхчид байх жишээтэй.  Цүнхчин залуусийн улс төрд орж ирсэн түүх их сонин, дандаа л нэгээс нөгөөрүү урваж явсан байдаг. Ингэж “улааныг үзэж урвадаг, шарыг харж шарвадаг” залуус сангийн хөрөнгөөр тоголж явсан байх юм. Ийм учраас ичиж үхмээр гэж дээр хэлсэн хэрэг шүү дээ. Энэ сангийн хувьд зээл олгодогч эргүүлэн төлөх механизм нь маш сул. Түүнийг шийдвэр гаргагчид бүгд мэддэг. Гэхдээ сайжруулах талаар өнгөрсөн хугацаанд ямар нэг алхам хийгээгүй. Тус сангийн зээлийн эргэн төлөлт сул байх нь улстөрчид, шийдвэр гаргагчдын хувьд  нэг нь нөгөөдөө  тал засдаг хамгийн том боломж байсан бололтой.
2259 өдөр