“Хүйтэн Сар”: Оны сүүлчийн тэргэл Сар маргааш гарна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /RT/. Энэ оны сүүлчийн тэргэл Сар баасан гарагт буюу маргааш мандана. “Хүйтэн Сар” гэгддэг 12 дугаар сарын тэргэл Сар бол 2042 он хүртэл ажиглагдах тэргэл Саруудаас хамгийн өндөрт харагдах тэргэл Сар ажээ.
Эл үзэгдлийг онцгой болгож буй зүйл нь “Хүйтэн Сар”-ын өндөрт харагдах байрлал бөгөөд 2042 он хүртэл гарах тэргэл Саруудаас Дэлхийн хойд хагас бөмбөрцөгт хамгийн өндөрт ажиглагдах бол өмнөд хагас бөмбөрцөгт эсрэгээрээ хамгийн нам өндөрт байрлах ажээ. Дараагийн тэргэл Сар 2026 оны нэгдүгээр сарын 3-нд гарна.
“Хүйтэн Сар” гэж нэрлэсэн шалтгаан
Энэ нэршил нь уугуул америкчуудын мохавк омгийнхны зан заншлаас үүсэлтэй бөгөөд 12 дугаар сард агаарын хэм мэдэгдэхүйц буурдагтай холбоотой. Түүнчлэн “хүйтэн цаг үе”-ийг илэрхийлдэг. Мохавк омгийнхон энэ үеийг амар амгаланг бэлгэдсэн эргэцүүлэн бодох үе гэж үздэг ажээ.
Ulaanbaatar