Японы баруун нутагт солирын ховор үзэгдэл ажиглагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /NHK/. Японы Токүшима муж болон баруун нутгийн бусад хэсэгт “солирын бөөгнөрөл” хэмээх ховор үзэгдэл ажиглагджээ. Японд хамгийн сүүлд наймдугаар сард ажиглагдаж байсан ер бусын үзэгдлийн үеэр олон солир нэгэн зэрэг харагдсан байна.
Осака, Вакаяма, Окаяма, Токүшима, Кагава мужуудад баасан гаргийн
өглөөний 5:40 цагийн орчимд солирууд хяналтын камеруудад бичигдэн үлджээ. Токүшимад Анан хотын шинжлэх ухааны төвийн ажилтан Имамүра Казүёши уг үйл явдлын
бичлэгийг хийсэн байна. Тухайн дүрс бичлэгт тэнгэрийн хойд хэсэгт нэгэн зэрэг
олон од харваж байгаа нь харагдана.
Энэхүү үзэгдэл нь сансрын тоосонцор агаар мандалд нэвтрэхээсээ
өмнө Дэлхийн ойролцоо задарч эхлэх үед тохиодог. Уг үзэгдлийг анх 1997 онд
ажиглаж байсан бөгөөд дэлхийн хэмжээнд ердөө 10 орчим тохиолдол бүртгэгдсэн байдаг.
И.Казүёшигийн хэлснээр, шөнийн тэнгэрийг тасралтгүй бичиж
авахын тулд хяналтын камер ашиглаж буй одон орон сонирхогчид нэмэгдэж байгаа
нь ажиглалтын тоо нэмэгдэхэд нөлөөлж байна. Энэ талаар илүү их мэдээлэл
цуглуулахын хэрээр солир хэрхэн үүсдэгийн нууцыг тайлахад тус дөхөм болно гэж
тэрбээр нэмж хэлжээ.
Ulaanbaatar