Лос-Анжелесын түймэртэй холбогдуулан нөхөн төлбөр олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-07-24 16:38:44

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны долоодугаар сарын 24 /AFP/. АНУ-ын Лос-Анжелес хотод энэ онд дэгдсэн түймрүүдийн нэгийг дэгдээсэн гэж сэжиглэгдэж буй цахилгаан эрчим хүчний компани буруутай нь албан ёсоор тогтоогдоогүй байгааг үл харгалзан хохирогчдод нөхөн төлбөр олгоно гэдгээ лхагва гарагт мэдэгджээ.


Тодруулбал, их түймрийн улмаас өндөр үнийн дүнтэй олон нэхэмжлэлийн дагуу шүүхэд дуудагдаад буй Southern California Edison” компани орон гэргүй болсон, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгох сан байгуулна хэмээн мэдэгдсэн байна.


Тус компани сангийн хэмжээ, нөхөн төлбөрийг хэзээ олгох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй боловч эл шийдвэр нь компанид тулгарах төлөвтэй байгаа зарим хууль эрх зүйн маргаанаас зайлсхийх боломжийг олгох ажээ. 


Энэ оны нэгдүгээр сард Лос-Анжелес хотын эргэн тойронд гарсан хоёр том түймрийн улмаас 31 хүн амиа алдаж, 16 мянга гаруй байшин барилга шатаж сүйджээ. Гал түймрийн шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байна.

 

関連ニュース