Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-10 19:03:03
Дорноговь /МОНЦАМЭ/.“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг есдүгээр сарын 10-нд орон даяар тэмдэглэж байна.
Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Сайншанд сумын ИТХ-тай хамтран арван жилийн ахлах ангийн сурагчдад “Бүү март” сэдэвт лекц“, “Долоон бурхан харвадаггүй” уран сайхны киног үзүүлснээс гадна “АХА” тэмцээнийг зохион байгуулав.
Тэмдэглэлт өдрийг тохиолдуулж аймгийн салбар комиссоос хэлмэгдэгсдийн амьд сэрүүн үр хүүхэд, ач зээ нарын төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний санал бодлыг сонсож гарын бэлэг гардуулсан бөгөөд “Дэчинчойнхорлин” хийдтэй хамтран хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан ном хуруулж, 108 зул өргөв.
Энэ жил тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 23 дахь, хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 81 дахь жил тохиож буй.
Х.Эрдэнэбулган
Related news