Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ойн наадамд улсын харцага А.Цацабшир түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-07-31 18:22:05
Дорноговь /МОНЦАМЭ/.Долдугаар сарын 27-ноос 29-нд болсон Дорноговь аймаг байгуулагдсаны 87, Сайншанд сум байгуулагдсаны 57, их соён гэгээрүүлэгч, говийн тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ойн баяр наадамд  улс аймгийн цолтой хүчит 128 бөх барилдаж Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул улсын харцага А. Цацабшир долоо даван түрүүллээ.
Харин Увс аймгийн Баруун туруун сумын уугуул улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул улсын арслан Ц.Содномдорж, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат улсын начин Д.Цэрэнтогтох нар шалгарав.
Дашрамд дурдахад улсын харцага Ц.Цацабшир энэ жилийн ардын хувьсгалын 97 жилийн ойгоор тав даван шөвгөрч улсад нийт таван удаа шөвгөрөөд байгаа юм. 
Х.Эрдэнэбулган
Related news