Дорноговь аймгийн баяр наадам эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Ардын хувьсгалын 97, Дорноговь аймаг байгуулагдсаны 87, Сайншанд сум байгуулагдсаны 57, Их соён гэгээрээлэгч, Говийн тавдугаар дүрийн Эрдэнэ мэргэн догшин ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэллээ. Наадмын нээлтийн арга хэмжээг "Классик жем" хамтлагийн ахлагч Х.Энхтайван найруулжээ.
Наадмын нээлтийн үеэр Хутагтын гурван шүтээн буюу хун, бурхан багш, дигваранз (хилэнцэт хорхой) хийгээд тэмээн хөсөг, бүжиг, морьтны соёл зэргийг олон түмэнд толилуулав. Мөн хүчит бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнбхат, улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, улсын гарьд Ө.Бат-Орших тэргүүтэй улс, аймаг, цэргийн цолтой 128 бөх уран мэхийг уралдуулан барилдаж байна. Үдээс өмнө хурдан азарга уралдаж, шандас сорьсон бол үдээс хойш их насны морьд уралдав. Мөн наадмын үеэр хамгийн сайхан хос морьтон шалгаруулах тэмцээн болж буй юм. Наадам маргааш буюу энэ сарын 29-нд өндөрлөнө.

Х.Эрдэнэбулган