Сэлэнгэ аймагт шатахууны үнэ 160 төгрөгөөр нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт шатахууны үнэ 14 хоногийн өмнөхөөс 160 төгрөгөөр нэмэгдээд байна.
Наадмын өмнөх өдрүүдээс эхлэн нэмэгдсэн шатахууны үнэ огцом 160 төгрөгөөр нэмэгдлээ.
Энэ сарын эхээр Сэлэнгэ аймагт А-80 бензин 1540, А-92 бензин 1640 төгрөгөөр борлогдож байсан юм. Харин одоо А-80 бензин 1700, А-92 бензин 1800 төгрөгт хүрчээ. Энэхүү шатахууны үнийн өсөлт иргэдийн худалдан авах үйл ажиллагаанд нөлөөлж, зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай боллоо.
"Ямар шалтгаанаар шатахууны үнэ өсч буйг мэдэхгүй. Цаанаасаа нэмж байгаа гэсэн" хэмээн түгээгч нар ярьж байлаа. Шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний барааны үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх боллоо хэмээн бизнес эрхлэгчид бухимдаж байна.

Ч.Отгонцэцэг
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days