СЭЛЭНГЭ: Сант суманд Барилгын цэргийн 110-р анги шилжин ирнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Сэлэнгэ аймгийн Сант суманд өчигдөр ажиллалаа.
Тэрбээр Сант суманд Барилгын цэргийн 110-р анги
шилжин ирэх үйл явцтай холбогдуулан тус суманд
байгаа 1980 онд ашиглалтад орсон
ХААТМС-ийн барилгыг сэргээн засварлах ажлын явцтай танилцлаа.
Орон нутагт Барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль
байгуулахаар болсон нь тухайн орон нутгийн хувьд чухал ач холбогдолтой юм.
Тухайлбал, орон
нутагт ажлын байр бий болох, төвлөрлийг сааруулахад дэмжлэг болох, тариалангийн
бүс нутгийн онцлогт тулгуурлан хөгжлийг дэмжихэд түлхэц өгөх юм.
Тус Барилгын цэргийн 110-р анги
шилжиж ирснээр Сант суманд 200 гаруй албан хаагч суурьшихаар болж байгаа.
Зэвсэгт хүчин орон нутгийн
иргэдтэй хамтран ажиллаж, бүс нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр идэвхтэй
оролцоно гэдгээ энэ үеэр салбарын сайд онцоллоо.