СЭЛЭНГЭ: Зарим түймэрт машин техник хүрч очих боломжгүй, нөхцөл байдал хүнд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комисс 01.00 цагт хуралдсан байна.
Шуурхай хуралдааны мэдээлэлд зарим сумын
нутагт гарсан ойн түймэрт машин техник хүрч очих боломжгүй, нөхцөл байдал хүнд
байгааг талаар дурдлаа.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ
аймгийн Мандал, Ерөө, Баянгол, Хүдэр сумын нутагт гарсан 12 түймрийн голомтод
Онцгой байдлын 236 алба хаагч, 14 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.