Сүрьеэгийн нийт өвчлөлийн 72.2 хувь нь Сайншанд, Замын-Үүд суманд гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.“Глобаль сан”-гийн дэмжлэгээр хэрэгжиж байгаа “Сүрьеэгүй аймаг” олон талын оролцоог хангах ухуулга нөлөөллийн уулзалт Дорноговь аймгийн Сайншанд хотноо боллоо.
Хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч. Байгалтуяа, НЭМТ-ийн дарга Б.Амаржаргал, ЭМГ-ын мэргэжилтнүүд болон Сайншанд, Замын-Үүд сумын ЗДТГ-ын Ниймгийн бодлогын тасгийн дарга, мэргэжилтнүүд, багийн засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, нэгдсэн эмнэлгүүдийн дарга, сүрьеэгийн диспансерийн эмч нар зэрэг нийт 27 хүн оролцож санал бодлоо илэрхийлсэн юм.
Уулзалтаар “Сүрьеэгүй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам, хөтөлбөр төлөвлөгөөнд тусгах асуудлаар зөвлөмж хэлэлцэж баталсан байна. Дорноговь аймаг 10000 хүн амд ногдох халдварт өвчний тохиолдлоороо улс аймгуудын дунджаас тогтмол өндөр үзүүлэлттэй байдаг тухай аймгийн ЭМГ-аас гаргасан статистик мэдээлэлд дурджээ.
Тус аймаг нь сүрьеэгийн өвчлөл өндөртэй аймгуудын нэг бөгөөд 10000 хүн амд 12.7 буюу аймгуудын дунджаас 3.2-оор их, өвчлөгсдийн 54.8 хувь нь эрэгтэйчүүд, 41.6 хувь нь ажилгүй хүмүүс, нийт өвчлөлийн 72.2 хувь нь хүн амын төвлөрөл ихтэй Сайншанд, Замын-Үүд сумдад бүртгэгдэж байгаа нь хүн амын шилжилт хөдөлгөөн, ядуурал, хотжилт, орчны бохирдол, хүн амын эрүүл мэндийн боловсрол, зан үйл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж зэрэг олон хүчин зүйлстэй холбоотой аж.

Х.Эрдэнэбулган