Замын-Үүдийн жолооч нар авто машины орох, гарах чиглэлийг хааж эсэргүүцлээ илэрхийлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦМАЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор хүн болон ачаа бараа тээвэрлэдэг "Уаз 469" машины жолооч нар зургадугаар сарын 19-нд Замын-Үүдийн шалган нэвтрүүлэхийн наана буй 3-ын хаалтны орох гарах чиглэлийг хааж эсэргүүцлээ илэрхийлжээ.
Хэдхэн хоногийн өмнө жолооч нар Түр зөвлөлийг байгуулж өөрсдийн эрх зөрчигдөж тээвэр хийх боломжийг хязгаарлаж буй улмаас тайван жагсаалыг зохион байгуулж байсан бол хөдөлгөөнийг хаах хүртэл хурцадсан нь Хятадын талаас тавьж буй шаардлагатай холбоотой аж.
Эрээний талаас 2017 онд Замын-Үүд боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгслүүд техникийн шаардлага хангахгүй, ачаа, хүн тээврийн норм зөрчсөн, насжилт ихтэй, орчин тойрондоо аюултай нөхцөл үүсгэж байгааг манай талд сануулж Эрээний замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлж зөрчил гаргасан жолоочийг онооны системээр дүгнэх шаардлага тавьсан байдаг аж.
Мөн "Уаз 469" машины зөвхөн арын хэсэгт тааруулж ачаа ачихыг зөвшөөрч байгаа бол монгол жолооч нар хүнээ ч суулгаж ачаагаа ачих ч сонирхолтой байгаа юм. Хэрэв зөвхөн машины арын хэсэгт ачаа ачвал тэдэнд ямар ч ашиггүй гэдгийг жолооч нарын төлөөлөл хэллээ.
Эрээн рүү хөл тавьсан хүн бүр нэгээс гурван ширхэг ачаатай ирдэг бөгөөд тэд ч мөн адил ачаатайгаа хамт ирэхийг хүсдэг байна. Үүнээс болж Эрээн рүү зорчиж буй наймаачид хил нэвтэрч чадахгүй хэсэг хугацаанд гацжээ.
Хятадын талаас монгол жолооч нарт дээрх шаардлага тавих болсон нь авто машиныхаа эд ангийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, аюулгүй байдлыг хангадаггүй, стандарт шаардлагыг мөрддөггүй, ачаа тээшийн жин тонныг хэтрүүлдэг жолооч нартай ч холбоотой гэдгийг эх сурвалж өгүүллээ. Жолооч нар албаныханд тавьсан шаардлагын хариу ирэх хүртэл эсэргүүцлээ илэрхийлнэ гэв. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан хараахан мэдээлэл өгөөгүй байгаа аж.

Х.Эрдэнэбулган