Аймгийн аварга шалгаруулах “Адуучин” тэмцээн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ-аас БТСГ болон “Хутагтын хурд” Морин спорт уяачдын холбоотой хамтран Дорноговь аймгийн аварга шалгаруулах “Адуучин” тэмцээнийг зургадугаар сарын 30-нд Айраг сумын нутагт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үндэсний спортын VI их наадмын хүрээнд монголын үндэсний спортыг хөгжүүлэх, хойч үедээ уламжлуулах, сурталчлан таниулах, адуучдын ур чаварыг дээшлүүлэх, Үндэсний спортын VI их наадмын шигшээ тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор дээрх тэмцээнийг зохион байгуулах юм.
Тэмцээнд 14 сумаас16-40 насны тус бүр гурван адуучин баг оролцох бөгөөд уран уургач, эмнэг булгиулагч, бөхийн болон хурдан морины цоллооч зэрэг төрлөөр өрсөлдөнө. Тэмцээний төрөл тус бүрт гурван байр шалгаруулж тамирчдыг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар урамшуулах төдийгүй Үндэсний спортын VI их наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхтэй олгоно.

Х.Эрдэнэбулган