“Саранхөхөө” театр гаднах өнгө үзэмжээ сайжрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн нэрэмжит Дорноговь аймгийн Сайншанд сумын “Саранхөхөө” театр барилгынхаа гадна өнгө үзэмж, талбайгаа шинэчлэн засварлалаа.
Долдугаар сарын 27-29-нд болох Их ноён хутагтын мэндэлсний 215 жилийн ойг тохиолдуулж орон нутгаас 110 орчим сая төгрөгийн хөрөнгөөр барилгын гаднахыг будаж, автомашины зогсоолыг засварлав. Мөн дотоод нөхцлийг сайжруулж лед дэлгэц байрлуулж, хөгжмийг шинээр суурилуулахаар болжээ.
Театр нь 60 орчим уран бүтээлчдийн хамт захиргаа, үйлдвэрлэл үйлчилгээ, техникийн анги, дуу, хөгжим, бүжиг, драм гэсэн уран бүтээлийн таван ангитай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд театрын даргаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Пүрэвдорж ажиллаж байна.

Х.Эрдэнэбулган