Монгол Улсын гавьяат багш Б.Бадарчид нэг өрөө байр бэлэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Монгол Улсын гавьяат багш Б.Бадарчийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нэг өрөө байраар урамшууллаа. Б.Бадарч багш энэ оны тавдугаар сарын 11-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд болсон математикийн 54 дүгээр олимпиадад багш сурагчдаа бэлтгэж амжилттай оролцсон юм.
1969 онд аймгийн математикийн олимпиадын аварга болж 1969-1974 онд МУИС-ийн математикийн ангийг математикийн багш мэргэжлээр төгссөн бөгөөд 1974-1985 онд Эрдэнэ, Айраг, Даланжаргалан сумын сургуулиудад багш, хичээлийн эрхлэгчээр ажиллахын сацуу 1984 онд аймгийн тэргүүний хичээлийн эрхлэгчээр шалгарч байжээ. 1985 оноос одоо хүртэл Сайншанд сумын ерөнхий боловсролын I сургуульд багшаар ажиллаж байна.
Энэ хугацаанд аймгийн багш нарын нээлттэй хичээлийн уралдаанд хоёр удаа аймагтаа тэргүүлсэн, аймгийн шилдэг багшаар найман удаа, Монгол Улсын шилдэг багшаар нэг удаа, “Жагварал” сангийн нэрэмжит шагналын хамгийн анхны, аймгийн шилдэг тэргүүний математикчаар 15 удаа тус тус шалгарч байсан. Бадарч багшийн ажлын онцлог нь математикийн шинжлэх ухаан болон заах аргын өндөр мэдлэгтэй, шавь нарынхаа сурлагын төлөө чин сэтгэлээр зүтгэдэг, байнга өөрийгөө боловсруулж, шинийг сэдэн санаачилж ажилдаа тусгадаг аж.
Түүний шавь нараас аймгийн математикийн аварга 25 жил дараалан төрж, шавь М.Түвшин-Эрдэнэ Монголын математикийн олимпиадын хүрэл медаль, шавь Б.Энхтуяа, Б.Эрдэнэбаяр, Б.Эрдэнэбилэг нар шагналт байрт шавь н.Наранчимэг нь хүрэл медаль хүртсэ амжилт үзүүлжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2005 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011 онд Монгол Улсын гавьяат багш хэмээх нэр хүндтэй алдрыг хүртээжээ.

Х.Эрдэнэбулган