Сайншанд сумын айлуудын хашаа, бохирын цооногийг ариутгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас зарласан "Хотын соёлыг дэлгэрүүлэх жил"-ийн ажлын хүрээнд сумын гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногийн ариутгал, халдваргүйтгэл, хөрсний шавьжгүйтгэлийн ажлыг тавдугаар сарын 10-наас 06 дугаар сарын 20-ныг хүртэл зохион байгуулж байна.
Албаныхан 2000 гаруй жорлон, бохирын цооног ариутгахаас тавдугаар сарын 17-ны байдлаар нэг, хоёрдугаар багийн 650 гаруй айл, өрхийн хашаа жорлон, цооногийг ариутгажээ.
Үүнээс гадна хотын өнгө үзэмжийг сайжруулах, тохижилт үйлчилгээг нэмэгдүүлэх, хотдоо сайхан амьдрах зорилгоор “Тэгш гудамж”, “Хотын гудамж”, “Хамтдаа тохижуулья” зэрэг аяныг зохион байгуулж иргэд, аж ахуй нэгжүүд хашаа хороогоо засах, нийтийн эзэмшлийн газрыг тохижуулах, зам талбайгаа цэвэрлэж байна.

Х.Эрдэнэбулган