Хүнд аж үйлдвэрийн парк байгуулахаар олгосон газрын зөвшөөрлийг цуцаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газраас Монголын хүнд аж үйлдвэрийн анхны парк байгуулах шийдвэрийн дагуу Дорноговь аймгийн Сайншанд суманд орон нутгаас 3512 га газрыг олгосныг цуцалж буй талаар тавдугаар сарын 07-нд болсон аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр аймгийн ГХБХБГ-аас мэдээллээ.
Учир нь тусгай хэрэгцээнд авсан газарт өдийг хүртэл ямар нэгэн үйлдвэр бариагүй төдийгүй аж үйлдвэрийн парк байгуулах судалгаа хийсэн ч үр дүнгүй болсон аж. Тиймээс Сайншандын өмнө зүгт буй дээрх газрыг тусгай хэрэгцээнээс гаргаж Сайншандын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж иргэдэд өмчлүүлэхээр болжээ.
Дээрх тусгай хэрэгцээний газарт Засгийн газраас 14 тэрбум төгрөг гаргаж геологи, ус, суурьшлын бүсийн судалгааг мэргэжлийн компаниудаар хийлгэж байсан юм.

Х.Эрдэнэбулган