"Цэмцгэр Замын-Үүд" аян хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-05-07 14:07:02
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-аас “Цэмцгэр Замын-Үүд” нэг сарын аяныг сумын хэмжээнд зарлалаа.
Албан бус оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга орчим хүн аж төрдөг тус суманд хог хаягдал ихээр бий болсон байна. Тиймээс  оршин байгаа нутагтаа тохь тухтай, цэвэр орчин бүрүүлж сайхан амьдрах, сум орон нутагт хийж байгаа бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, албан байгууллага, хувь хүмүүс өөрсдийн хашаа хороо, нийтийн эзэмшлийн зам талбайг хамтдаа цэвэрлэх, хөрсний бохирдлыг багасгах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлж, цэмцгэр орчин бүрдүүлэх зорилго бүхий энэхүү аянд  сумын байгууллага, аж ахуй нэгжүүд, хувь хүмүүс өргөнөөр оролцож байна.
“Цэмцгэр Замын-Үүд" аяны хүрээнд албаныхан сумын төвийн Нарны нэгдүгээр гудамжны хур элсийг ачиж цэвэрлэсэн бол хоёрдугаар багийн гудамж, нийтийн эзэмшлийн талбайн хур элс, хог шороог ачиж зайлуулжээ. Аяныг зохион байгуулахад "Борхойн зам", "Хот тохижилт", "Чандмань бадрал" компаниуд техник авто машин, хүн хүч, хөрөнгө мөнгөөр дэмжин оролцож байгаа аж.
Х.Эрдэнэбулган
Related news