Мянгаас дээш малтай өрхийн тоогоор Сайхандулаан сум тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-12 17:05:55
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллээс харахад 2017 оны байдлаар аймгийн хэмжээнд мянгаас дээш толгой малтай өрхийнхөө тоогоор Сайхандулаан сум тэргүүлсэн байна.
Тус суманд мянгаас дээш толгой малтай 51 өрх байгаа бол удаад нь 47 өрхтэй Иххэт сум, 40 өрхтэй Дэлгэрэх сум, 39 өрхтэй Даланжаргалан сум  тус тус багтсан байна. Харин Замын-Үүд суманд мянгаас дээш малтай гурван өрх байгаа ажээ.
Аймгийн хэмжээнд 100-аас дээш малтай өрхийн тоо 2017 онд 4004 болж урьд оноос 7.1 хувиар буюу 268 өрхөөр нэмэгдсэн бол 100 хүртэл малтай өрх 14.8 хувиар буюу 208 өрхөөр буурсан байна.
Х.Эрдэнэбулган  
Related news