Угийн бичгийн сургагч багшийг бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-11 11:36:01
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж аймгийн хэмжээнд угийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа.
Мөн тус аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Өрх гэр бүлүүдэд ургийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлж хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлалаа дээдлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулах” зорилт дэвшүүлсэн аж. Аймгийнхаа бүх  сумдад угийн бичгийн сургагч багш бэлтгэх сургалтыг дөрөвдүгээр сарын 10-нд Сайншанд суманд зохион байгуулав.
Сургалтад 14 сумын насан туршийн боловсролын багш нар, Сайншанд сумын багийн ажлын алба, аймгийн Гэр бүл, хүүхэд залуусын хөгжлийн газар, Музей сургалт, судалгааны төв, “Чандмань-Илч” зэрэг байгууллагын төлөөлөл оролцож Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолоор баталсан угийн бичиг хөтлөх журам, угийн зураглалд хэрэглэгдэх тэмдэглэгээ, угийн бичигт бичигдэх есөн үеийн хэлхээ загвар зэрэг шаардлагатай мэдээллийг олж авчээ.
Сургагч багш нар сумандаа очиж угийн бичгийг хэрхэн хөтлөх талаар нйтгийнхаа иргэдэд мэдээлэл хүргэж, угийн бичгийг бодит ажил болгох талаар ажиллана.
Х.Эрдэнэбулган
Related news