Үхсэн мал, амьтны сэг зэмийг устгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Даланжаргалан сумын ЗДТГ-аас босоо тэнхлэгийн авто зам, төмөр замын дагуу болон ойр орчимд үхсэн мал, амьтны сэг зэмийг цуглуулж, устгах ажлыг зохион байгууллаа.
Албаныхан нийт 238 зээр, 21 адуу, дөрвөн тэмээ, 16 хонь, 25 үхэр, нийт 304 үхсэн мал, амьтны сэг зэмийг устгав. Одоогийн байдлаар Дорноговь аймгийн Сайншанд, Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах сумын нутагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч орон нутгаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байнгын пост ажиллуулж байгаа юм.
Тус аймагт 2018 оны эхнээс шүлхий өвчин гарч гуравдугаар сарын 27-ны байдлаар 879 малыг устгалд оруулаад байна.

Х.Эрдэнэбулган