Нөхөн сонгуулийн товыг зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар Замын-Үүд суманд нөхөн сонгууль зохион байгуулах товыг баталлаа.
Учир нь 2016 оны Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуульд Замын-Үүд суманд МАН-аас нэр дэвшин сонгогдсон төлөөлөгч н.Дашням өөр ажилд орсон тул дахин сонгууль явуулахаар хэлэлцсэн байна.
Нөхөн сонгуулийн санал хураалтыг 2018 оны зургадугаар сарын 24-нд зохион байгуулахаар болов. Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрийг холбогдох улс төрийн намуудад хүргүүлж, Сонгуулийн Ерөнхий хорооны 2018 оны нэгдүгээр сарын 11-нд баталсан “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааны хуваарь”-ийг чанад мөрдүүлэн зохион байгуулж ажиллахыг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Хонгорзулд даалгажээ.

Х.Эрдэнэбулган