Спортын салбарын улсын үзлэг тооллого зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-30 12:40:02
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ, БТСГ хамтран аймгийн хэмжээнд ашиглаж байгаа спортын салбарын барилга байгууламж, спортын цол зэрэгтэй тамирчдын үзлэг тооллогыг зохион байгуулав.
Тооллогын дүнгээр аймгийн хэмжээнд спортын 30 спорт зал буюу барилга байгууламж, 15 гадаах талбай, 981 спортын цол зэрэгтэй иргэнийг бүртгэжээ.
Үндэсний бөхийн Монгол Улсын начин нэг, аймгийн арслан 10, аймгийн заан ес, аймгийн харцага 12, аймгийн начин 32, цэргийн заан гурав, цэргийн начин хоёр, сумын заан 88, сумын начин 47 цолтой бөх бүртгэв.
Дээрх ажлыг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн цахим сан” бүрдүүлэх  ажлын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг  зохион байгуулсан аж.
Мөн олон улсын хэмжээний мастер цолтой 19, спортын мастер 222, дэд мастер 111, спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин 297, спортын хоёрдугаар зэрэгтэй тамирчин 101, спортын гуравдугаар зэрэгтэй тамирчин 53 хүнийг бүртгэжээ.
Дээрх бүртгэлийг улсын хэмжээний биеийн тамир, спортын салбарын мэдээллийн цахим санд албан ёсоор оруулж баталгаажуулах юм байна. Цахим сан бүрдсэнээр хүссэн хэн нэгэн биеийн тамир, спортын салбарын өргөн хүрээний мэдээллийг нэг дороос хүлээн авах боломжтой болох аж. 
Х.Эрдэнэбулган
Related news