Цэргийн штабынхан сургалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-23 18:14:54

Аймаг, нийслэлийн Цэргийн штабын удирдлага, тоо бүртгэлийн офицерууд Батлан хамгаалах яаманд номын дуу сонсч байна.

2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг амжилттай зохион байгуулсан цэргийн штабынхан сургалтын үеэр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхантай уулзаж орон нутгийн засаг захиргааны байгууллагатай сайн хамтран ажиллаж байх тухай, ажлын бүтээмжээ дээшлүүлж бүтээлч байх тухай ярилцлаа. БХЯ-ны удирдлагууд болон яамны СБТГ-ын газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба нар УИХ-аар баталсан "Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогын үндэс"-ийн онцлогийн тухай ярилцлага хийж, сургалт зохион байгуулав.

Ж.Батсайхан

Related news