Чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэхүү хуулийн зорилт нь хог хаягдлын хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийн байгаль орчны боловсролыг дээшлүүлэх зорилгоор хог хаягдлыг багасгах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдэж байгаа юм.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд санал хураалт явуулахад тус хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн ба үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.
Б.Туул