Д.Амарбаясгаланг “Хангарди” одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-28 11:30:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эх орончдын өдөр”, МАН байгуулагдсаны 96 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 26-нд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнав.

Түүнийг нийслэлийн МАН-ын хорооны гишүүнээс эхлэн Улаанбаатар хотын засаг, захиргааны байгууллагуудад олон жил ажиллаж, нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлэн шагнаж буйг НИТХ-ын дарга Ц.Сандуй онцлов.

Д.Амарбаясгалан нь 2008-2016 онд нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, тэргүүлэгч, дэд даргаар ажиллаж байсан юм. Мөн 2008-2016  онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон улмаар Тэргүүлэгч гишүүн, Намын бүлгийн даргаар ажиллаж байсан чадварлаг, залуу боловсон хүчин юм.

Ч.Ариунболд

Related news