Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-07 11:39:39

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/.  Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлд тавьсан хязгаарлалтыг цуцалж,  хуучин нөхцлөөр олгох шийдвэр гаргалаа.


Мөнгөний бодлогын зөвлөлөөс өнгөрсөн гурав болон зургаадугаар сард болсон ээлжит хурлаар тэтгвээр барьцаалсан зээлд тавих шалгуурыг чангатгаж,  өр, орлогын харьцааг 50 хувь байхаар шийдвэрлэсэн. Харин ахмад настануудаас зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй нөхцөл үүссэн талаар санал бодлоо илэрхийлж, хүсэлт ирүүлснийг  харгалзан ийнхүү дээрх шийдвэрийг хүчингүй болгожээ.


Цаашид энэ төрлийн зээл авч буй хүмүүс өрийн дарамтаа зохистой түвшинд хязгаарлаж, хэт өндөр зээлийн дарамтаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн баталгаа алдагдах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах нь чухал болж байна. Мөн тэтгэвэр, тэтгэмж, халамжийн орлого барьцаалсан зээл, түүнээс шалтгаалсан өндөр настай иргэдийн амьжиргааны доройтол зэрэг асуудлыг салбарын яамнаас анхаарах нь зүйтэй гэж Монголбанкнаас мэдээллээ.

 

Related news