Пара цаначин Б.Ганболд ДАШТ-ий эхний уралдаанаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-13 16:30:23

Пара цанын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Германы Финстерау хотноо эхэлж манай улсын цаначин Б.Ганболд өчигдөр болсон 1.5 км-ын спринт уралдаанд 11 дүгээр байр эзлэв.

Тус зайнд нийт 23 тамирчин уралдсанаас Финланд, Украин, Польшийн тамирчид медалийн тавцанд зогссон байна. Энэ удаагийн пара цанын ДАШТ “Пёнчан- 2018” өвлийн паралимпийн наадмын өмнө болж байгаа шийдвэрлэх оноо цуглуулах хариуцлагатай тэмцээн бөгөөд уг наадамд оролцох эрхээ авах юм.

Манай тамирчин Б.Ганболд одоогоор 130 оноог цуглуулаад байгаа. Тэрбээр “Пёнчан -2018”-д оролцохын тулд 180 оноог цуглуулах учиртай. Манай тамирчинд дахин хоёр зайд буюу 10, 20 км-ын уралдаан үлдээд байгаа юм.

Д.Өлзий

Related news