ДОРНОГОВЬ: "Хатанбулаг марафон"-д 130 гаруй хүн оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-28 16:26:30

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Хатанбулаг сумын ЗДТГ-аас нийтийн эрүүл мэндийг дэмжих, хүүхэд залуусын спортын идэвх, санаачилгыг өрнүүлэх зорилгоор “Хатанбулаг марафон-2026”-г өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулжээ.


Насанд хүрэгчид болон хүүхдийн ангилалд нийт 130 гаруй хүн оролцож, шилдгүүдийг тодруулжээ. Багийн дүнгээр Хилийн цэргийн 0168 дугаар анги тэргүүлсэн бол Говьсүмбэр аймгийн тамирчид удаах байрт шалгарсан байна.

Хатанбулаг сумын хүүхэд, залуус нийтийн биеийн тамир, спортоор тогтмол хичээллэдэг бөгөөд сагсан бөмбөг, волейболын төрлөөр амжилт гаргасаар иржээ.

Ташрамд, гүйлтийн тэмцээнд оролцогчдын хамгийн бага нь 8 настай, хамгийн ахмад нь 37 настай тамирчид байна. “Хатанбулаг марафон”-ыг жил болгон тогтмол зохион байгуулахаар болжээ.




Related news