ӨНӨӨДӨР: Хүний эрхийн үндэсний комисс 7 аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл
явдал
09:00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
09:30 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн
ерөнхий газар, БНСУ-ын “Ди Эл Жи” хууль зүйн фирм хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүсийн шүүхэд хандах эрхийг хангах тухай" сэдэвт олон улсын семинар,
хэлэлцүүлэг зохион байгуулна.
10:00 цагт: Нобелийн Энхтайваны шагналт, АНУ-ын дэд
ерөнхийлөгч асан Аль Гор “Climate Reality Leadership Corps” манлайллын сургалт
зохион байгуулна.
11:30
цагт: Хүний эрхийн үндэсний
комисс 7 аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон
зарим байгууллагад хийсэн хяналт шалгалтын Засгийн газрын XII байранд мэдээлэл өгнө
13:00 цагт: Тогтвортой аялал жуулчлалын хөгжил,
маркетинг, брэнд хөгжүүлэх зөвлөх Катерин Жермьер-Хамел “Тэгш боломж бүхий,
олон талт аялал жуулчлалын үнэ цэнд тулгуурлан нутгийн иргэдэд түшиглэсэн
соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдвээр лекц уншина.
Орон нутагт:
Архангай: Өнөөдөр төрийн байгууллагын ажлын зохион
байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн төв комиссын улсын үзлэг үргэлжилж
байна.
Өвөрхангай: 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг өнөөдрөөс эхлэн зохион
байгуулна.
-Монгол Улсын
БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтуудыг түр хаав.
Хилийн
чанадад:
-Тринадад ба
Тобагод 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилнэ.