Унгар Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Унгар Улсын Ерөнхийлөгч Томаш Шүёок баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.
МЭНДЧИЛГЭЭНД:
“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Эртнээс улбаатай манай хоёр улсын найрамдалт харилцаа нь Унгар Улсын хувьд онц чухал байр суурь эзэлдэг билээ.
Өнгөрсөн он жилүүдэд хоёр улс харилцан хүндэтгэлд суурилсан нягт хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэнд баяртай байна. Цаашид ч харилцаагаа улам бэхжүүлэх боломжууд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг
хүлээн авна уу” гэжээ.