Латвийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эдгардс Ринкевикс мэндчилгээ ирүүллээ.
МЭНДЧИЛГЭЭНД:
“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Латвийн ард түмний нэрийн өмнөөс Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, танай ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эрх чөлөө, ардчилал, эрх зүйд суурилсан олон улсын дэг журам зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан манай хоёр орны найрсаг харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье.
Цаашид харилцан сонирхсон олон салбарт хамтын ажиллагаагаа тэлж, ард түмний хэлхээ холбоог гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэлээ илэрхийж
байгаа хүлээн авна уу” гэжээ.