Урьд оныхоос төрөлт нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Эрүүл мэндийн газрын статистик мэдээгээр энэ оны 1-9 сард нийт 740 гаруй эх амаржиж, төрөлт өнгөрсөн оны энэ үеийнхээс 12 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Эхийн эндэгдэл гараагүй. Харин нялхсын эндэгдлийн 12 тохиолдол, 1- 5 хүртэлх насны хүүхдийн 4 эндэгдэл бүртгэгдсэн нь урьд оныхоос өссөн үзүүлэлт болжээ.
Хүн амын нас баралт мөн нэмэгдсэн байна. Нас баралтын 207 тохиолдлын дийлэнх нь буюу 29.5 хувийг хорт хавдрын шалтгаан, 11 хувийг осол гэмтлийн шалтгаан эзэлсэн бөгөөд осол гэмтлийн шалтгаан дотроо амиа хорлох болон зам тээврийн осол эндэл зонхилжээ.
Аймгийн хэмжээнд эхний 9 сард халдварт өвчний 500 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь мөн урьд оныхоос 65 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд 10 мянган хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгсөдийн тоо 112 болж өсчээ. Улаан эсэргэнэ, бруцеллёз, бэлгийн замаар дамжих халдварт өвчний тохиолдол буурсан боловч вируст гепатит, салхинцэцэг, улаан бурхан, сүрьеэ өвчний тохиолдол нэмэгдсэн байна.
Т. Отгонтуяа