Хятадад дэлбэрэлт болсны улмаас гурван хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /Sputnik/. Хятадын зүүн хойд нутгийн Хармөрөн мужийн Харбин хотын тэнгэр баганадсан өндөр барилгад дэлбэрэлт болсны улмаас гурван хүн амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтжээ.
Орон нутгийн цагаар мягмар гарагийн үүрийн 4:40 цагийн үед дэлбэрэлт болж, цонх хагаран барилгын гурван давхар нэлээд эвдэрсэн байна. Хий алдагдсаны улмаас дэлбэрэлт болсон бололтой. Дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалт явуулж байна.
Г.Доржханд