Ахмад багш нарын дурсамж уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-02 00:15:11

Хөвсгөл аймгийн  Боловсрол соёл, урлагийн газар, Ахмад багш нарын холбооноос багш нарын баярын өдрийг тохиолдуулан "Багшийн ачийг дуулъя" дурсамж уулзалт, зөвлөлгөөнийг зохион байгуулав.

Уулзалтанд 150 гаруй ахмад багш нар оролцож залуу насандаа хийж байсан ажлын туршлагаасаа хуваалцан цаашид боловсролын салбарт анхаарах шаардлагатай асуудлуудыг хөндөн тавьж байлаа. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  дээд шагнал “Хотгойдын шадар ван Чингүнжав”-ын нэрэмжит шагналаар Г.Доржпүрэвийг, ИТХ-ын "Хүндэт тэмдэг"-ээр Ренчинлхүмбэ сумын ахмад багш А.Одхүү, Шинэ-Идэр сумын ахмад багш Д.Пүрэвдулам, Эрдэнэбулган сумын ахмад багш Д.Дамдинсүрэн нарыг шагнаж урамшууллаа.

Мөн аймгийн тэргүүний ажилтан,  Засаг даргын жуух бичиг зэргээр олон жил үр дүнтэй ажилласан ахмад багш нарыг шагнаж урамшууллаа.

Б.Гантуяа 

Related news