“Тахь ресурс” ХХК-иас 900 ширхэг амны хаалт хандивлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
b.tuul@montsame.gov.mn
2023-08-07 13:29:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүрэгт үүссэн гамшгийн нөхцөл байдалд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын ажлын хэрэгцээнд зориулж “Тахь ресурс” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 900 ширхэг N94 амны хаалтыг хандивлажээ.


Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян ”Үерийн хор уршгийг арилгахад 1200 гаруй алба хаагч ажиллаж байна. Үерийн дараах ариутгал халдваргүйжүүлэлтийн үед алба хаагчдад амны хаалт, халдвар хамгааллын хэрэгсэл маш их хэрэгтэй байдаг.


Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, аж ахуй нэгжийн төлөөлөл ирж, хандив тусламж үзүүлж байгаад талархалтай байна” гэлээ.

Related news