Хорио цээрийн дэглэмийг сунгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-08 15:07:47

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн нутаг дэвсгэрт хонины цэцэг өвчний голомт үүссэний улмаас сумын Засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэмийг сунгалаа. 

14 хоногийн  хугцаатай тогтоосон байсан хорио цээрийн дэглэмийн хугацаа өчигдөр дуусгавар болсон бөгөөд өнөөдөр дахин захирамж гаргаж, хугацааг 21 хоногоор сунгав.

Голомтын бүсэд өвчлөл буурахгүй, хорио цээрийн дэглэм дуусахаас хоёр хоногийн өмнө өвчлөл дахин бүртгэгдсэн тул ийнхүү хугацааг сунгасан байна.

Хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд тус бүс нутгийн нийт 57 мянга гаруй хонь хурганд вакцин тарьсан. Дахин вакцин  нийлүүлэх нөөцгүй тул өвчлөлийг зогсооход хараа хяналтыг чангатгах нь зүйтэй гэж үзэн  голомтын бүсэд ажиллаж буй 10 болгож өнөөдрөөс хүч нэмэгдүүлж байна.

Т. Отгонтуяа

 

 

Related news