ДУНДГОВЬ: Ц.Насанбат: Өв соёлоо багаас нь сургаж, дархлаагаа болгож байгаа нь бахархам сайхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-08 16:50:59
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Зууны манлай уртын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Дорждагвын нэрэмжит хүүхдийн урлагийн “Яргуй-2023” наадмын шилдгүүд шалгарлаа.

“Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, аймгийн ЗДТГ, БШУГ, СУГ, “Дорждагва сан”-гаас хамтран уртын дуу, морин хуур, ардын язгуур урлаг, өв соёлыг өвлөн тээх залуу үеийг тодруулах зорилгоор жил бүр тус наадмыг зохион байгуулдаг ажээ.

“Дуу хуур-Өв соёлын өлгий” Дундговь аймаг наймдугаар сарын 10-11-ний өдрүүдэд “Их газрын чулуу” байгалийн үзэсгэлэнт газарт “Уяхан замбуу тивийн наран” 3000 морин хуурч, уртын дуучдын урлагийн наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тус наадмыг утсан томоохон ажлуудын нэг нь хүүхдийн урлагийн “Яргуй-2023” наадам юм.

Энэ сарын 5-нд болсон наадмын хоёрдугаар шатанд зүүн, баруун бүсийн сумын ЕБС, Сайнцагаан сумын 5 сургуулиас шалгарсан уран бүтээлч хүүхдүүд оролцжээ. Хүүхдийн урлагийн “Яргуй-2023” наадмын Гранпри шагналын эзнээр "Эрдмийн далай" цогцолбор сургууль, "Говийн ирээдүй" цогцолбор сургууль шалгарсан байна.



“Монгол ардын уртын дуу”-ны төрөлд “Эрдмийн далай” цогцолбор сургууль, “Говийн Ирээдүй” цогцолбор сургууль, Өндөршил сумын ЕБС, “Цэгцбилиг” сургууль шалгарсан бол “Морин хуур”-ын төрөлд “Говийн Ирээдүй” цогцолбор сургууль, “Эрдмийн далай” цогцолбор сургууль, Эрдэнэдалай, Өлзийт сумын ЕБС-ийн сурагчид тодорлоо.

Тус наадмын “Үндэсний хөгжим” төрөлд Дэлгэрхангай сумын ЕБС, "Цэгцбилиг" сургууль, “Эрдмийн далай” цогцолбор сургууль, “Говийн Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагчдын хамтлаг, “Язгуур урлаг” төрөлд “Эрдмийн далай” цогцолбор сургууль, Эрдэнэдалай, Өндөршил сумын ЕБС, “Говийн Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагчид, “Монгол ардын бүжиг” төрөлд “Эрдмийн далай” цогцолбор сургууль, "Мандал" сургууль, Өлзийт сумын ЕБС, “Цэгцбилиг" сургууль, "Гэгээ" бүжгийн клубийн сурагчдын хамтлаг тус тус шалгарчээ.


No description available.

Гоцлол дууны төрөлд 1-5 дугаар ангийн сурагчдаас Өлзийт сумын сургуулийн 5 дугаар ангийн сурагч У.Эгшиглэн түрүүлж, "Мандал" сургуулийн сурагч 5а ангийн Г.Мягмарлхагва, Говь-Угтаал сумын 2а ангийн сурагч Б.Бадамсабуу, "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн 4б ангийн сурагч Г.Ухаанзаяа нар удаалжээ.

Харин 6-9 дүгээр ангийн сурагчдаас Эрдэнэдалай сумын 7а ангийн сурагч Г.Мандахнаран, "Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч М.Цэрэнханд, "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн 6б ангийн сурагч Маралмаа, "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн 9в ангийн сурагч Ц. Долгорсүрэн нар шалгарав.

Гоцлол дууны төрөлд 10-12 ангийн сурагчдаас "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч У.Мандахбаяр, Эрдэнэдалай сумын сургуулийн 11а ангийн сурагч Ч.Өрнөлт, "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч  Т.Цэрэнбат, "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч М.Чойжийдогмид нар тус тус шагналт байр эзэлжээ. 


No description available.

Түүнчлэн энэ үеэр СУИС-ийн Үндэсний хөгжмийн ангид ур чадварын шалгалтгүйгээр элсэх эрхийн бичгийг Дэлгэрхангай сумын  ЕБС-ийн 12а ангийн сурагч Н.Даваажаргал, Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуульд  ур чадварын шалгалтгүйгээр элсэх эрхийн бичгийг “Говийн Ирээдүй” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч Т.Цэрэнбат, “Говийн Ирээдүй” цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Э.Мягмарсүрэн нарт гардуулсан байна.


May be an image of 2 people and text


May be an image of 3 people and text

Хүүхдийн урлагийн “Яргуй-2023” наадмын зочин шүүгч, Монгол Улсын Консерваторийн уртын дууны багш СТА, урлаг судлаач Ц.Насанбат тус наадмын тухай “Үнэхээр сайхан сэтгэгдэл төрж байна. Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын хамт олон хүүхдүүдийн язгуур урлагаа дээдэлсэн, өв соёлоороо бахархсан ийм сайхан наадмыг зохион байгуулж байна. 21 аймагт хоёрхон байдаг Хүүхдийн театрын нэг шүү дээ. Энэ наадамд оролцож байгаа хүүхдүүд үнэхээр маш авьяастай, чадвартай байна. Уралдаан 6 төрлөөр явагдаж байгаа. Энэ сайхан өв соёлоо багаас нь ингэж сургаж, дархлаагаа болгож байгаа нь бахархам сайхан байна. Миний хувьд 5 жилийн өмнө бас ирж байсан. Ерөнхийдөө хүүхдүүдийн ур чадвар үнэхээр сайжирсан байна. Гэхдээ зарим нэг сургууль бас анхаармаар харагдаж байна. Үнэхээрийн шилдэг үзүүлбэрүүд байна” гэлээ. 


No photo description available.

Related news