Жиофф Рэганы албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРКанад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ.
Тэрбээр айлчлалын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Ерөнхий сайд, Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн гишүүдтэй уулзах юм.
Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, "Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, Хөгжлийн туслалцааны тухай Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг, хоёр орны парламентын Тамгын газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Мөн төлөөлөгчид "Канад сан”-гийн Монгол Улсад хэрэгжүүлж буй зарим хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцана.
Ч.Ариунболд