ГОВЬ-АЛТАЙ: Зарим ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-14 09:54:11

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт ургадаг их, бага хэмжээгээр ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг зарим ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоохоор ажиллаж байгаа тухай тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.


Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 тоот тушаалаар ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталсан. Уг тушаалаар Монгол орны хэмжээнд ургадаг их, бага хэмжээгээр ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг нэн ховор, ховор, элбэг нийт 2050 ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоосон байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 14,1-д заасан хязгаарт батгаан ургамал ашигласны төлбөрийн хувь хэмжээг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулахаар ажиллаж байна. Аймгийн хэмжээнд судалгаа шинжилгээ, ахуйн болон эм үйлдвэрлэлийн зориулалтаар их, бага хэмжээгээр ашигладаг ургамлыг ашиглах төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтооно хэмээн холбогдох албанаас мэдээлэв. 

Говь-Алтай аймагт ургадаг нэн ховор ургамал 37, ховор ургамал 65, элбэг ургамал 209, мөөг 1 зүйлийг хамруулан төлбөрийн хувь хэмжээг аймгийн ИТХ-аар шинэчлэн тогтоох аж.

Related news