ДУНДГОВЬ: Иргэдийн спортын наадамд 14 сумын 16 баг оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-23 10:50:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Сайнцагаан сумын ЗДТГ хамтран 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд “Иргэдийн спортын наадам”-ыг зохион байгуулав.

Тус наадамд 14 сумын 480 гаруй иргэн 16 баг болон оролцож, шатар, гар бөмбөг, теннис, шагайн харваа, сагс гэсэн спортын 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд багийн нийлбэр дүнгээр эхний 3 байрыг Сайнцагаан сумын гурван баг эзэлж, Баянжаргалан, Дэлгэрхангай сумын багууд Тусгай байрт шалгарчээ.

Тодруулбал, Сайнцагаан сумын III баг (3,4,7 дугаар баг) түрүүлж, удаах байрт мөн сумын II баг (2,8,9 дүгээр баг) шалгарч, гуравдугаар байрыг тус сумын I баг (1,5,6 дугаар баг) эзэлсэн аж.

“Иргэдийн спортын наадам”-ыг иргэдийн биеийн тамир спортоор хичээллэж, идэвхтэй эрүүл амьдрах хүсэл сонирхлыг төрүүлэх, багийн спортын төрлүүдийг хөгжүүлэх зорилгоор 2020 оноос эхлэн 3 дахь жилдээ ийнхүү зохион байгуулжээ.

Related news